ОРХОН: Хог хаягдлын менежментийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-06 15:03:56

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын ИТХ-аас санаачлан "Хог хаягдлын асуудал, шийдэл" хэлэлцүүлгийг зохион байгуулж, төр болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо. 


Хэлэлцүүлгийг Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат нээж, "Ти эм эл пластик" ХХК-ийн Хамтын ажиллагааны албаны дарга О.Өнөржаргалын "Хог хаягдлын менежментийг дахин боловсруулах үйлдвэр болон тээвэртэй уялдуулан хэрэгжүүлэх нь" илтгэлээр хүргэсэн.


Орхон аймгийн хувьд сүүлийн жилүүдэд Баян-Өндөр сумын ЗДТГ-т Хот тохижуулах газрын төсвийг нэгтгэж, өнгөрсөн онуудад 5 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ.


Мөн Хот тохижуулах газрын техник шинэчлэлтийг хийхээр зорьсоны хамгийн гол ажил нь хог хаягдлын менежментийг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа юм. 


Хэлэлцүүлгийн үр дүнг Баян-Өндөр сумын хог хаягдлын менежментийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.






Related news