Ч.Чинбат: 2017 оноос шилжин явсан иргэдийн тоо цөөрч, ирэгсдийн тоо нэмэгдсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Сум орон нутаг хөгжин дэвжихийн хэрээр улсын маань хөгжил урагшлан, улам өөдөө тэмүүлэн байна. Энэ удаад Хэнтий аймгийн Бэрх тосгоны захирагч Ч.Чинбаттай Бэрхчүүдийн аж амьдрал, хөгжлийн чиг бодлого ямар түвшинд явж байгаа тухай ярилцсаныг хүргэж байна.
-Цаг үеийн байдалтай холбогдуулж ярилцлагаа эхэлье. Бэрх хотын хэмжээнд зуншлага хэр байна вэ?
-Юуны өмнө Хан Хэнтийчүүддээ аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн мэнд хүргэн мэндчилье. Энэ жилийн зуншлага харьцангуй тааруу, бороо хур багатай эхэлж байна. Бэрх хотын хэмжээнд 162 малчин өрхийн 86 мянган толгой мал зусаж байна. Өнгөрсөн өвөл хавар харьцангуй өнтэй болж өнгөрсөн учраас малын хорогдол багатай байсан. Одоо дутагдаж байгаа зүйл бороо л болоод байна даа. Бусдаараа сайхан зун болох шинжтэй.
-Бэрх хотын захирагчийн ажлыг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ажлуудыг хийж амжуулав. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-2017 оны нэгдүгээр сарын 21-нд ажлаа аваад Бэрх хотын орон сууцнууд дунд ил татсан 650м дулаан, цэвэр усны шугамыг далд хэлбэрт оруулж шинэчлэх 360 сая төгрөгийн өртөг бүхий төслийг мэргэжлийн хүмүүсээр хийлгэж, төслөө цүнхлээд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй уулзахаар мордож ажлаа эхэлсэн гэх үү дээ. Гишүүн маань ч сайхан хүлээж авч, БХБ-ын сайд Г.Мөнхбаяртай уулзуулан, төслийг минь сайдын багцаас шийдэхээр болсон нь маш богино хугацаанд шийдсэн томоохон ажлын нэг байлаа. Г.Мөнхбаяр сайд гишүүний өрөөнөөс гарахдаа надад хандаж “Гишүүндээ л баярлаарай” гэж хэлээд гарахад нь асуудал маш шуурхай шийдэгдэж байгааг ойлгож, гишүүнээрээ бахархаж байсан.
Мөн 2012 онд шавыг нь тавьж байсан 58 орон тоотой Гал унтраах аврах 42-р ангийн барилгын ажил царцаж, зогсонги байдалтай байлаа. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн шуурхай хөөцөлдсөний дүнд үлдэгдэл 680 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэж, уг барилга ашиглалтад орсноор орон нутагт олон ажлын байр бий болгосон үр дүнтэй ажлын нэг болсон доо. Үүнээс гадна хүүхдийн цэцэрлэгийн 78 сая төгрөгийн засварын ажил, соёлын ордны 100 сая төгрөгийн засварын ажил гэх мэт хөрөнгө оруулалтын шинжтэй ажлууд хийгдсэн байна.
Түүнчлэн ирэх оноос жоншны баяжуулах үйлдвэр барих, 120 хүүхдийн багтаамжтай дотуур байр барих, Дулааны станцын иж бүрэн шинэчлэлийн асуудал зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж, зарим ажлын эхлэл тавигдаад явж байна. Энэ бүх ажлын хөдөлгөгч гол хүчин зүйл нь ард иргэд, орон нутгийн төрийн байгууллагатай байнга нягт уялдаа холбоотой ажилладаг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гишүүний санаачлага, оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Өмнө нь ингэж иргэдтэйгээ ойр ажилладаг УИХ-ын гишүүн байгаагүй санагдаж байна.
Миний гол баримталдаг бодлого бол айл өрх болгоныг тогтмол орлоготой болгох юм. Ингэхийн тулд орон нутагт ажлын байр шинээр бий болгох ямар боломж бололцоо байна, түүнийгээ бүрэн дүүрэн ашиглах, мөн иргэдээ шинээр бий болж буй ажлын байрны шаардлага хангахуйц мэргэжил, мэргэшилтэй болоход нь дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хөгжилд иргэдийн хамтын оролцоог хангах, Эв нэгдлийг хангаж хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа.
Орон нутгийн хөгжилд талцал хуваагдал, улс төржилт нэмэр тусаа өгдөггүй гэдгийг Бэрх хотын Захирагчийн ажлын албатай холбогдсон 16 жилийн хугацаанд бүрэн ойлгосон. Тийм ч учраас 2016 оны сонгуулийн үр дүнгээр ажлаа авсанаас хойш нэг ч төрийн албан хаагчийг улс төрийн зорилгоор ажлаас халсан тохиолдол байхгүй. Харин ч хуучин ажиллаж байсан Засаг даргаа ажлын байраар хангаж, Бэрхчүүддээ хамтдаа эвлэлдэн нэгдэж, нутаг орноо хөгжүүлж, хөгжлийн үр шимийг хамтдаа тэгш хүртэе гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа.
-Бэрхчүүдийн тулгамдсан асуудлуудыг нийтэд нь эрэмбэлвэл жагсаалтын эхэнд ямар асуудлууд бичигдэх вэ?

- Тус хотын Дулааны станц, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээний иж бүрэн шинэчлэлийн асуудал,
- Мэдээж Бэрх хотын газар нутгийн хэмжээ, статусын асуудал,
- Ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг тодорхой төлөвлөлттэйгээр хөгжүүлж ажлын байр нэмэгдүүлэх,
- Хотын хөгжлийн мастер төлөвлөгөө /өмнө нь ямарч төлөвлөлтгүйгээр явж ирсэн нь Бэрх хот цаашид юуг түшиглэж, юугаа хөгжүүлж тэргүүлэх чиглэлээ болгож, яаж хөгжих, өөрөө өөрийгөө тэтгэсэн эдийн засгийн бүтцийг хэрхэн бий болгох, хот төлөвлөлт гэх мэт асуудлууд шийдэгдээгүй байна./
Нэн тэргүүний шийдэх ёстой асуудлууд гэвэл дээрх дөрвөн асуудлыг хэлж болохоор байна. Үүнийг дагаад бусад жижиг асуудлууд давхар шийдэгдээд явах учиртай.
-Бэрхийн иргэд төв суурин газарт шилжихгүйгээр тосгондоо тав тухтай амьдрах орчин нөхцөл хэр зэрэг бүрдэж байгаа вэ?
-Иргэд хаана амьдрах таатай орчин байна тийшээ шилжилт хөдөлгөөн хийж суурьшдаг. Бэрх хотын хувьд сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн маш их байсан. Саяхан хийсэн бидний судалгаагаар 2017 оноос шилжин явсан иргэдийн тоо цөөрч, харин шилжин ирж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн байна. Бид иргэдээ амьдрах тавь тухтай тохилог орчинд ажилтай орлоготой байлгах тал дээр хичээн ажиллаж байгаа. Зөвхөн 2018 он гэхэд тус хотод 60 гаруй байнгын ажлын байр бий болжээ. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд хийгдээд ирэхээр олон ажлын байр бий болох боломж харагдаж байгаа. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчний станц баригдахад л 100-150 хүний ажлын байр, жоншны баяжуулах үйлдвэрт 30-40 хүний ажлын байр, “Бэрх уул” ХК, “Хүрээдэл” ХХК-ны жоншны уурхайн үйл ажиллагаа эхлэхээр мөн олон тооны ажлын байр бий болно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа даа. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлж буй “Мянганы суут хүн Чингис хаан” төслийн хүрээнд Өндөрхаан Дадалын хатуу хучилттай замын асуудал яригдаж, хэрэгжих шатандаа явж байна. Энэхүү сайн мэдээг дагаад зам дагасан үйлчилгээний газрууд байгуулахаар иргэд хөдөлгөөнд орж, Бэрх хотын хувьд байр орон сууцны үнэ нэмэгдэх зэрэг таатай нөлөө үзүүлж байгаа юм. Ингээд дүгнээд үзэхээр манай хотод ажиллаж амьдрах орчин нөхцөл улам таатай болж байгаа гэдэг нь миний хэлсэн мэдээллээс харагдаж байгаа байх.

-Иргэдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах чиглэлд ямар бодлого барьж байна вэ?
-Иргэдээ ажлын байраар хангах, тогтмол орлоготой болгоход нэн тэргүүнд иргэдээ энэ байдалд бэлдэх ёстой гэж харж байгаа. Бий болсон ажлын байранд очоод гологдохооргүй, амьдралын төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй, өөрөө өөрийгөө хөгжүүлээд өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Тэрнээс биш хэн хүнгүй хаана ч хамаагүй ажилд оруулчихаад түүнийгээ асуудал шийдчихлээ гэж харвал өрөөсгөл болох байх. Энэ асуудал дээр мөн л Л.Оюун-Эрдэнэ гишүүнийхээ тусламж дэмжлэгтэйгээр Хасу-Мегаватт ХХК-нийн Герман –Монголын хамтарсан МСҮТ-ийн салбарыг Бэрх хотод нээхээр болоод байна. Энэ нь дээр хэлсэн мэргэжилтэй чадварлаг боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой юм.
-“Хэнтий-Ус” ХХК-ийн Бэрх салбарын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?
-Бэрх хотын Дулааны станц “Хэнтий Ус” ХХК-ийн мэдэлд очоод нэлээд хугацаа өнгөрч байна. Бэрх хотын Дулааны станц, инженерийн шугам сүлжээний насжилт өндөр болж, иж бүрэн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлага тулгараад байгаа. Үүнийг шийдэхэд мэргэжлийн чавдарлаг удирдлагын баг газар дээр нь байнга ажиллах шаардлагатай гэж харж байгаа. Энэ онцгой объектыг алсаас удирдаж, үйл ажиллагааг нь сайжруулна гэдэг хүндрэлтэй асуудал. Тийм ч учраас Бэрх хотын Дулааны станцын менежментийн асуудлыг мэргэжлийн байгууллагад хуульд заасан арга хэлбэрүүдийн дагуу өгөх асуудлыг удахгүй “Хэнтий Ус” ХХК-ийн ТУЗ-д санал оруулахаар ажиллаж байна.
-Сум тосгон бүр өөрсдийн хөгжлийн тулгуур салбараа тодорхойлж байна. Бэрхчүүдийн хувьд аль салбарт найдвар тавьж, түлхүү хөгжүүлэхээр зорьж байна вэ?
-Бэрх хот Батноров сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйлдвэрлэл дагнаж бий болсон орон нутгийн томоохон суурин газар юм. Байгалийн баялаг тодорхой хугацааны дараа ашиглагдаад дуусна. Тэгвэл уул уурхайн үйл ажиллагаа зогсоход цаашид хэрхэн оршин тогтнох вэ, эдийн засгийн эргэлт, иргэдийн амжиргааны эх үүсвэр юу байх вэ гэдэг асуудлыг тодорхойлсон байх шаардлагатай. Харамсалтай нь уг асуудлын шийдлийг олсон төлөвлөлт өнөө хүртэл хийгдээгүй явж ирсэн байдаг. Энэ ондоо багтаад Бэрх хотын хөгжлийн мастер төлөвлөгөө, хот төлөвлөлтийн төлөвлөгөөг хийлгэхээр ажиллаж байна. Ингээд мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтэд тулгуурлаад Бэрх хот цаашид аль салбараа түлхүү барьж хөгжүүлэх вэ?, ямар салбар дээр ямар бодлого барьж хөгжих вэ? гэдгээ тодорхой болгоно. Ингэсний дараа түүндээ чиглэсэн хөрөнгө оруулалт, бусад зүйлээ чиглүүлээд явах ёстой гэсэн бодолтой байгаа. Ер нь бол Хэнтий аймгийн хэмжээнд дэд бүтэц, барилга байшин, төвлөрсөн инженерийн байгууламж бусад давуу байдлаараа жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтойн дээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлэх гэж буй Түүхэн аялал жуулчлалын маршрутын нэг томоохон түшиц амралт, үзвэр үйлчилгээ бүхий төв болно гэсэн төсөөлөл байгаа. Үзвэрийн хувьд Монгол Улсын хөгжилд өөрийн түүхэн хувь нэмрээ оруулж, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан Бэрхийн уурхайн гүний уурхайг түшиглэн Гүний уурхайн музей байгуулах санал гарч, аймгийн Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулан ажиллаж байна. Уг асуудлыг Л.Оюун-Эрдэнэ гишүүн маш сайн дэмжиж, ажлын хэсэг байгуулан, мэргэжлийн байгууллагыг оролцуулан санал дүгнэлт гаргуулах, зураг төслийн ажлын санхүүжилтийг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.
Д.Одонтунгалаг