Хөвсгөл нутгийн уугуул Дэлхийн аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 15:07:24

Хөвсгөл нутгийн уугуул Гамбагаагийн Угалзцэцэг Тайландын Бангкок хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн долоо дахь тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик физикүе ангилалд алтан медаль хүртэж дэлхийн аварга болжээ.

Тэрээр Хөвсгөл аймагт 1979 онд төрж  Мөрөн сумын сургуульд суралцаж байгаад нийслэл хотноо шилжин ирж бодибилдингийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Сүүлийн жилүүдэд шантралгүй тасралтгүй бодибилдингээр хичээллэсний үр дүнд дэлхийн аварга болж хоймор нутгийнхаа  нэрийг дэлхийд дуурсган Монголын анхны бодибилдингийн дэлхийн аварга болжээ.

Б.Гантуяа

Related news