Бага насны хүүхдийн чийрэгжүүлэлтийн сувилал ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Зуны урин дулаан цагт 0-5 насны хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэн эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхэд хүүхдээ асрах эрүүл зан үйлд сургах зорилгоор бага насны хүүхдийн чийрэгжүүлэлтийн сувиллыг үнэ төлбөргүй ажиллуулдаг. Энэ жилийн тухайд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэлийн шийдвэрээр Дархан сумын 1 болон 15 дугаар цэцэрлэгийг түшиглэн энэ сарын 11-нээс эхлэн нэг ээлжиндээ 20 хүүхдийг хамруулан ажиллаж байна.
Ингэснээр сульдаа, рахит, цус багадалт зэрэг суурь өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлж, нар, агаараар чийрэгжүүлэх,элсэн болон наран шарлага, шар сүүнд оруулах, сүүн бариа, бүх биеийн бариа, хэсэгчилсэн иллэг, массаж, хийж эмчлэн эрүүлжүүлэхээс гадна өдөр бүр сүү, тараг өгч байгаа аж.Сувилалд хамрагдаж буй хүүхдүүд Даваагаас бямба гараг хүртэл 6 хоногийн хугацаанд мэргэжлийн эмч нарын тусламжтай нэг курс эмчилгээнд хамрагдаж байгаа ажээ.
Хүүхдийн зуны Сувилал 8 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх аж. Хэрэв сувилалд хүүхдээ явуулахаар бол харъяа өрхийн эрүүл мэндийн төвд хандаж бүртгүүлэн зуны сувилалд хамрагдах боломжтой юм.
Мөн сувиллын эмч арга зүйч ажиллаж, хүүхдийг хүлээн авч анхны үзлэг, хэмжилтүүдийг хийж, жин тодорхойлж, хүүхдийн хооллолт, асаргаа сувилгаа, наршилт, гэдэсний халдвараас сэргийлэх, сульдаа, хөхөөр хооллолт, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн ач холбогдол зэрэг сэдвээр сургалт сурталчилгаа эцэг эхчүүдэд явуулж үр дүнд суурилсан үйлчилгээг хүргэхийг зорьж байгаа талаар эрүүл мэндийн газрын сургалт, сурталчилгааны албаны мэргэжилтэн Б.Сарнайцэцэг мэдээллээ.
Дашрамд нэгдүгээр цэцэрлэг хуучин Дарханд байрладаг бөгөөд Дархан сумын 1-8-р багийн хүүхдүүд, 15 дугаар цэцэрлэг шинэ Дарханд байрлах бөгөөд 9-18-р багийн хүүхдүүдийг хамруулахаар зохицуулжээ.

Л.Отгонбаатар