Төвийн бүсийн аймгуудын сэтгүүлчдийн сургалт Дархан-Уул аймагт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэт хөгжлийг хангахын төлөө сэтгүүлчид, ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор орон нутгийн бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд Дархан-Уул, Орхон, Налайх дүүрэг, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамруулсан Төвийн бүсийн сургалтыг энэ сарын 15-17-нд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Дархан-Уул аймгийн сэтгүүлчдийн салбар зөвлөл төв байгууллага болох МСНЭ-тэй хамтран зохион байгуулсан тус сургалт нь “Санхүүгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын байгууллагад төсөл, хөтөлбөр бичих, бизнесийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн бүтээлийн чанарыг хангахын тулд ёс зүйн, өөрийн зохицуулалтын туршлага, кейсүүдийн талаар хүргэх, сэтгүүл зүйн өөрийн зохицуулалтын тогтолцоо хэрхэн ажилладаг зэрэг сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэд хөгжлийг хангахад чиглэснээрээ онцлог байлаа.

Сургагч багш буюу илтгэгчээр Улаанбаатар хотоос багш нар ирж ажиллалаа. Тодруулбал “Орон нутгийн төсөвт төсөл хөтөлбөр тусган хэрэгжүүлэх нь” сэдвээр МСНЭ-ийн хуулийн зөвлөх Г.Балжмаа, “Цахим сайт ажиллуулах боломжууд ба Гүйцэтгэх удирдлагын төлөвлөлт” сэдвээр МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Э.Болортулга, “Олон улсын байгууллагад төсөл бичих ахисан түвшний сургалт”-ыг МСНЭ-ийн Гадаад харилцаа, төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Элбэрэл, “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүйн кейсүүд” сэдвээр МУБИС-ийн НУТ-ийн эрхлэгч, доктор Ж.Батбаатар, “Сонин сэтгүүлийн дизайн ба Сошиал медиа маркетинг” сэдвээр Өдрийн сонины Компьютер, эх бэлтгэлийн төвийн дарга Я.Баярбаатар, “Гэрэл зургийн анхан шатны мэдлэг олгох фото зургийн сургалт”-ыг МСНЭ-ийн Дархан салбарын гишүүн, Монголын гэрэл зурагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Гэрэл зурагчдын хойд бүсийн “Нарыг хайрла” клубын тэргүүн Г.Анхбаяр нар бэлтгэн хүргэлээ.
Энэ удаагийн сургалтын илтгэл бүр үр өгөөжтэй байсныг оролцогчид онцлохын зэрэгцээ цаашид мэдлэгт нэмэр болж хийж хэрэгжүүлэх ажилдаа тусгах талаар ярьж, дараагийн бүсийн сургалтыг гадаад хэлний түвшин нэмэгдүүлэхэд чиглүүлэх саналыг дэшүүлж байлаа.
Төвийн бүсийн аймгуудын 60 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамруулсан тус сургалтыг зохион байгуулахад МСНЭ, Дархан-Уул аймгийн ЗДТГ, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Болдын Жавхлан болон Дархан-Уул аймаг дахь ШШГА хамтран ажиллалаа.
Зүүн бүсийн сургалт зургаадугаар сарын 2,3-нд Дорноговь аймагт, баруун бүсийн сургалт зургаадугаар сарын 09,10-нд Баян-Өлгий аймагт болсон юм.

Л.Отгонбаатар