4 тэрбум гаруй төгрөгийн орлогыг ирэх онд төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-04 13:32:56

Дундговь аймгийн 2016 оны төсөвт 4 тэрбум 300 гаруй сая төгрөгийн орлого төвлөрөхийн 94 хувь нь татварын орлого байхаар ИТХ- ын ээлжит хуралдаанаар баталсан.

Төсвийн орлогыг урьд оныхтой харьцуулахад хог хаягдлын хураамж, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, хөрөнгө борлуулсны орлогыг 16.6- 54.1 сая төгрөгөөр бууруулж төлөвлөсөн байна. Гэхдээ бусад орлогыг 7.7- 17.8 хувь, Галт зэвсгийн албан татвар нэмэгдсэн тул энэ төрлийн татварын орлогыг 19 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлснээр  төсвийн орлогын төлөвлөгөө урьд оныхоос 12 хувиар өсжээ.  

Орлогыг хэт их өсгөж төлөвлөөд тэр нь биелэхгүй бол төсөв санхүүгийн хүндрэлийг улам лавшруулах магадлалтай тул Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед орлогыг өсгөхийн оронд байгаа орлогоо аль болох оновчтой зөв зарцуулах нь зүйтэй юм гэдэг дээр ИТХ- ын төлөөлөгчид санал нэгдсэн юм.

Дундговь Т. Отгонтуяа

Related news