Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээр байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МАПУТО. /Синьхуа/. Хятад болон Мозамбик улсын засгийн газар хоорондын техник, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны комиссын даваа гарагт болсон зургадугаар хуралдааны үеэр хоёр улсын эрх баригчид 100 сая ам.долларын өртөг бүхий дөрвөн төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Хятадын худалдааны дэд сайд Цянь Кеминь, Мозамбик улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дэд сайд Мария Лукас нар уг комиссын хуралдааныг хамтран даргалжээ. Талууд 2015 онд болсон засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдаанаас хойш хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд гарсан ололт, амжилтыг дүгнэн хэлэлцээд, худалдаа, хөрөнгө оруулалт болон хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцэн тохиролцсон байна.
Дээрх хэлэлцээрийн дагуу талууд Мозамбикийн төв хэсгийн Софала дүүрэгт техникийн хүрээлэн байгуулах, нисэх онгоцны “Сай-Сай” буудал барих, үндэсний цэнгэлдэх хүрээлэнг тоноглох болон хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах ажээ.
Э.Хулан