Баян-Агт, Бүрэгхангай, Хишиг-Өндөр суманд үр тариа тариалалт дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-22 19:27:15
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт, Бүрэгхангай, Хишиг-Өндөр суманд үр тарианы тариалалт дуусч байгаа мэдээтэй байна.

Аймгийн хэмжээгээр 31,7 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Сүүлийн тав хоногт 11,0 мянга гаруй га талбайд үр суулгажээ. Улаан буудай 31.3, овьёос 57,0, тосны ургамал 50,0, хөх тариа 5,0 га талбайд тариалсан байна.
 
М.Батжаргал
Related news