Ханх-Мондын боомт амралтын өдрүүдэд ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-01 17:32:48
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Ханх-Мондын хилийн боомт өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажлын 7 хоногийн горимд шилжлээ.
Монгол, Орос Улсын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан технологийн чиглэлээр хамтран ажиллах комиссын 2012 оны 12-р сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан 16-р хуралдаанаар "Ханх -Мондын" хилийн боомтыг 5 дугаар сарын 1-нээс эхлэн  0 дугаар сарын 1 хүртэл  ажлын 7 хоногийн горимоор ажиллах тухай хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцсон байдаг аж. Энэ дагуу өнөөдрөөс эхлэн Ханх-Мондын хил 7 хоногийн турш амралтгүйгээр ажиллаж эхэллээ.
Б.Гантуяа
Related news