Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зөвлөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамдаа шийдье” Зүүн бүсийн зөвлөлгөөн Хэнтий аймгийн Чингис хотноо боллоо. Зөвлөлгөөнд Монгол Улсын ГХУСАЗЗ, НҮБ-ын хүүхдийн сан, Замын цагдаагийн алба, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газрын удирдлагууд, алба хаагчид оролцлоо.
Хэнтий аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тус аймгийн ГХУСАЗСЗ нь Хэнтий аймагт гарч байгаа гэмт хэргийн байдал, гарах шалтгаан нөхцлийг судлах чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгааг дуулгаад Хууль сахиулах Их сургуультай хамтран ажиллах гэрээг өнгөрсөн 12 дугаар сард байгуулж, судалгааны ажлыг хийлгүүлж байна гэлээ.
2017 онд ГХУСАЗСЗ, аймгийн ЗДТГ, Орон нутгийн хөрөнгө оруулалтын сангаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн үйл ажиллагаанд нийт 165.9 сая төгрөг зарцуулсан гэв. Түүнчлэн Орон нутгийн хөрөнгө оруулалт болон ОНХС-ийн хөрөнгөөр Хэнтий аймгийн төвийн авто замын Босоо тэмдэглээ /28 500 00 төгрөг /, Цэнхэрмандал суманд “Шалган нэвтрүүлэх төв” /84 800 000 төгрөг / аймгийн 15 суманд нийт 17 ширхэг драгер, бэлэн бус торгуулийн машин / 41 700 000 төгрөг/ худалдан авсан зэрэг ажлууд хийжээ.
Тус зөвлөлгөөний үеэр олон илтгэл мэдээллүүд тавигдсан юм. Тухайлбал, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ж.Болдын илтгэлд “Хэнтий аймаг нь 80,3 мянган км/кв нутаг дэвсгэртэй, засаг захиргааны 18 сум, 4 тосгон 88 багтай, 73,2 мянган хүн амтай, 12 мянган тээврийн хэрэгсэлтэй ба нийт 2312 км автозамд 16 алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажилладаг. 2017 оны байдлаар тус аймгийн хэмжээнд зам тээврийн гэмт хэрэг, ослын 142 гомдол мэдээлэл цагдаагийн газар хүлээн авч шалгаснаас, 30 эрүүгийн хэрэг үүсгэн, 112 мэдээллийг зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Зам тээврийн осол, хэргийг урд оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг 21,1 хувь хувиар буурч , осол 43,7 хувь хувь өссөн байна." гэж дурдлаа.
Цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр
- Багануур дүүргийн Хэрлэн голын гүүрний пост, Чингис хотын пост, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Хэрлэн сумын постуудыг телекамерын нэгдсэн системтэй болгох,
Замын хяналтын чиглэлээр постонд ажиллах алба хаагчдын орон тооны асуудлыг шийдвэрлүүлэх,
Автотээврийн төвтэй хамтарч хяналтын постуудыг түшиглэн тээврийн хэрэгслийн ачаа тээшийг шалгах рентген, пүү болон оношлогооны төхөөрөмж бүхий хяналтын пунктыг байгуулах зэрэг саналуудыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас дэвшүүллээ.

Д.Одонтунгалаг