Дорноговьчууд хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр багийн иргэн Б.Наранцэцэг санаачилга гаргаж бусад эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” тайван жагсаалыг Сайншанд хотноо гуравдугаар сарын 31-нд зохион байгууллаа.

Энэхүү жагсаалд Сайншанд хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар, төмөр замын байгууллагын ажилтнууд, иргэд олон нийт, хүүхэд залуусын төлөөлөл болсон 100 гаруй хүн өргөнөөр оролцсон юм. Жагсаалд оролцогчид хүүхдийн хүчирхийллийн эсрэг утга санаа бүхий уриа лоозон барьж Сайншанд сумын дөрөвдүгээр баг төмөр замын суурингийн Соёлын төвийн урдаас Сайншандын ар хөтөлийн төв засмал замаар Алтанговь худалдааны төв хүртэл хоёр км гаруй замаар үргэлжлүүлэн алхаж төр засаг, шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст дуу хоолойгоо хүргэлээ.

Аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид жагсаалын аюлгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэсэн бол Сайншанд сумын Засаг даргаас жагсаал зохион байгуулах эрхийг хүндрэл чирэгдэлгүй олгож үүрэг хариуцлагыг ч давхар тавьсан байна. Жагсаал зохион байгуулахад Сайншанд сумын хэвлэлийн газрууд шаардлагатай шторк, анансын туслалцаа үзүүлсэн бол хуулийн байгууллага шаардлагатай хууль зүйн зөвлөгөө, “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компани хөгжим, техник хэрэгслээр, УБТЗ-ын Сайншанд татах хэсэг, барилгын “ТОБЭМ” ХХК унаа машин, зөөврийн хэрэгслээр тусаллаа.
Мөн аймгийн ХГБХГ, Дорноговийн “Хариуцлагатай залуу манлайлагч” ТББ гээд олон байгууллага, хувь хүн хүчин зүтгэл гаргаж туслалцаа үзүүлсэн байна. Жагсаал тайван, хуулийн дагуу болсон бөгөөд бүх цэцэрлэгүүд, сургуулиудын төлөөлөл, эцэг эхчүүд эрх, үүргээ ухамсарлаж санаачилгатай оролцлоо. Үүгээр Дорноговьчууд хүүхдийн хүчирхийллийн эсрэг байгаагаа харуулав. Жагсаалд оролцогчдоос хүүхдийн хүчирхийлийн эсрэг шаардлагатай арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулахыг шаардсан шаардлагыг төр засагт уламжлахаар болжээ. Дорноговийн Замын-Үүд суманд хэдхэн хоногийн өмнө нэг нас найман сартай бяцхан хүүхдийг хүчиндсэн хэрэг гарсан юм.

Х.Эрдэнэбулган