Э.Мөнхтулга, Г.Нямдорж нар улсын уралдаанд оролцох эрхээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Оюуны давалгаа-4” уран илтгэлийн аварга шалгаруулах аймгийн уралдааны ялагч болсон Э.Мөнхтулга, Г.Нямдорж нар улсын уралдаанд оролцох эрхээ авлаа. Монголын оюунлаг иргэдийг төрүүлэх зорилгоор зохион явуулдаг “Оюуны давалгаа-4” уран илтгэлийн аварга шалгаруулах аймгийн уралдаан өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдлаа.
Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Лидер сурагч академитай хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баянгол, Ерөө, Орхон, Сүхбаатар, Мандал, Цагааннуур, Шаамар, Орхонтуул, Түшиг сумдын ЕБС-ын 30 сурагчид оролцсон байна. Тэд “Би Монгол сурагч”, “Амиараа өмгөөлсөн эрдэнэ”, ”Далайн ганц гэрэл” ,“Live” ,“Солиот эх” сэдвүүдээр өрсөлдөж, хэн хамгийн сайн уран илтгэгч болохоо харуулжээ. Ингээд тэмцээний шилдэгийн шилдэг илтгэгчээр Баянгол сумын ЕБС-ын 12б ангийн сурагч Э.Мөнхтулга шалгарсан бол уралдааны тэргүүн байрт Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 12б ангийн сурагч Г.Нямдорж шалгарчээ. Мөн тэмцээний дэд байрт Ерөө сумын ЕБС-ын 12б ангийн сурагч О.Түвшинсайхан, гутгаар байрт Цагааннуур сумын ЕБС-ын 12а ангийн сурагч Г.Мөнхзориг нар орж, тусгай байрт Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 10в ангийн сурагч Т.Биндэръяа, Цагааннуур сумын ЕБС-ын 12а ангийн сурагч Б.Батцэцэг нар тус тус орсон байна.
Сурагчдыг уран илтгэх, хэл ярианы чадвартай болгох, өөртөө итгэх итгэлийг бий болгох, мөн харилцааны соёлыг нэмэгдүүлж өгдөгөөрөө энэхүү уралдаан онцгой ач холбогдолтой ажээ.

Ч.Отгоннцэцэг