Тоног төхөөрөмжийг түрээсээр авах боломжтой боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-11-24 14:14:16

ЛОНДОН. /assetfinanceinternational/. Аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дотоодын эрэлт өсөж буйтай холбогдуулан тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг нэмж үзүүлж байгаагаа Монголын “Голомт санхүүгийн групп” мэдээллээ.

Энэ онд багтаан "Санхүүгийн түрээсийн үйлчилгээ"-ний хэсэг байгуулахаар төлөвлөж байна гэж тус группын гүйцэтгэх ерөнхий захирал Л.Болормаа хэллээ.

Нүүрс, зэс, төмрийн хүдэр, уранаар баялаг орд газруудтай Монгол Улсын уул уурхайн салбар хөгжихийн хэрээр жижиг болон дунд хэмжээний аж ахуйн нэгжүүд уул уурхайн машин механизм түрээслэх сонирхолтой байгаа учир "Голомт санхүүгийн групп" ийм алхам хийжээ.

Барилга, аж ахуй, аж үйлдвэр болон эмчилгээний тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг Голомт мөн нэмж үзүүлэх магадлалтай бөгөөд гадаадын үйлдвэрлэгчидтэй хэлэлцээ хийж буй юм. “Японд үйлдвэрлэсэн уул уурхай, эмчилгээний тоног төхөөрөмжийг түрээслэх талаар бодож үзэж байна” гэж Болормаа хэлсэн байна.

2014 оны эцсээр улсын нийт хөрөнгийн 4.53 триллион төгрөгийг барьж байсан, Монголын худалдааны гурван том банкны нэг болох Голомт банк “Голомт санхүүгийн групп”-д багтдаг.  Голомт банк дотооддоо 99 салбартай байна.

Х.Аминаа

 

Related news