“Лувсангийн Болд сан”-гийн нэрэмжит шайбтай хоккейн тэмцээн аваргууд боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, багийн спортыг дэмжих зорилготойгоор “Лувсангийн Болд сан”-гийн нэрэмжит шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн 3 дахь жилдээ Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа.
Энэ сарын 22-25-ны өдрүүдэд болсон тэмцээнд Аравт, Ахмадын золбоо, Багануур баг, Дархан-Спорт хорооны баг, Дархан татах хэсэг, Жалам хар, Замчин баг, Хийморьтон баг, Шарын голын 1-р баг, Шарын гол Андууд зэрэг нийт 10 багийн 120 гаруй тамирчид оролцсон аж.
Эдгээр багуудынтамирчид дунд ОУХМ-9, Спортын Мастер-33, спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин 49 гээд өндөр ур чадвартай тамирчид мөсөн талбайд хурд хүчээ сорьжээ.
Өндөр ур, чадвартай тамирчид мөсөн талбайд авхаалж самбаагаарай өрсөлдсөн нь тус тэмцээнийг илүү сохирхолтой, өрсөлдөөнтэй болсон тухай тэмцээнийг зохион байгуулагчид онцоллоо.Энэ удаагийн тэмцээний тэргүүн байранд Хийморьтон баг, 2-р байранд Шарын голын Андууд баг 3-р байранд Багануур багууд тус тус шалгарлаа.
Дарханчууд 1965 оноос Монгол Улсад Хоккейн спортыг хөгжүүлэх үйлсэд нэгдэж хоккейн уралдаан тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирсэн түүхтэй.

Л.Отгонбаатар