Хамгаалах байр шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 11:41:52

Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэдэх гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр он гарсаар 91 хүн үйлчлүүлсний 49 нь эмэгтэйчүүд, 26 нь хүүхэд байгаа гэнэ.

Мөн хүүхэд хамгааллын 108 утсанд 30 гаруй хүүхэд хандсаны 15 нь хүчирхийлэлд автсаны улмаас ханджээ. Гэвч хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хүүхдийг хамгаалалтанд авах байргүйн улмаас дахин гэртээ очиж хүчирхийлэл давтагдах аюул тулгарч байгаа тул хүчирхийллийн эсрэг хамгаалалтанд авах байр шаардлагатай байгаа аж.

Тус аймаг хамгийн их хүн амтай гэмт хэрэг зөрчил их гардаг сүүлийн үед эмэгтэйчүүд болон хүүхдийн дундах хүчирхийллийн тоо буурахгүй байгаа гэнэ. 

Б.Гантуяа

 

Related news