Архангайд 11 даваа цасанд хаагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ихтамир сумын Хөх, Хэц, Улаалзайн даваа, Чулуут сумын Эг, Номгоны даваа, Өгийнуур сумын Шандын даваа, Хашаат сумын Өлийн даваа, Цэнхэр сумын Хуулзуур, Ар тэрэгтийн даваа, Төвшрүүлэх сумын Гурвын даваа, Хэсгийн даваа зэрэг 11 даваа цасанд хаагджээ. Харин улсын болон орон нутгийн чанартай зам саадгүй, чөлөөтэй нэвтэрч байна.
Харин Хотонт сумаас Орхон баг, Улаан чулуу багуудруу явах зам хаагдаж, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байна.
Архангай аймагт 2017 оны 10-р сараас 2018 оны 1-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд их бага хэмжээгээр 35 удаа цас орсон байна. Цасны дундаж өндөр тал газартаа 8-15 см, уулын бэл 10-20 см, хунгар 25-50 см зузаан цастай байна.

Б.Гэрэлт-Од