Аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт хөгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 3523 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 200 гаруй нь спортоор хичээллэж, уралдаан тэмцээнд оролцдог байна. Тэр дундаа улс, бүс, дэлхийн чанартай тэмцээнүүдэд оролцох байнгын бэлтгэл сургуулилт хийдэг 10 гаруй тамирчин байдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортын холбоотой болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортыг хөгжүүлэхэд тодорхой ахиц гарч эхэлсэн байна. Хамгийн анх параспортын улсын аварга шалгаруулах тэмцээнд 6 тамирчин оролцож, анхны улсын аварга баг болж байсан түүхтэй. Түүнээс хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дундах улсын аварга шалгаруулах спортын 9 удаагийн тэмцээнд аваргалжээ.
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 4-5 төрлөөр л тэмцээн уралдаан зохион байгуулагддаг бөгөөд манай аймаг хөнгөн атлетикийн төрлөөр улсдаа нэгд эрэмбэлэгдэж байна. Мөн суугаа волейболын улсын аварга болж, аймагтаа улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх авчээ.
Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт холбоо 2010 онд байгуулагдсан бөгөөд 2017 оны шилдэг холбоогоор шалгарчээ. Энэ бүх амжилт бол холбооны тамирчид, багш дасгалжуулагчдын хамтын зүтгэл гэдгийг Зүүн Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Г.Самбууданзан онцоллоо.

Б.Гэрэлт-Од