АРХАНГАЙ: Хүүхдийн 108 утсанд 150 дуудлага ирсний 90 хувийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-24 12:23:05

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 93 мянга гаруй хүн амтай. Үүний 31851 нь 16 хүртэлх насны хүүхэд байна. Хүүхдүүдийн 16332 нь эрэгтэй байна.

 

Ерөнхий боловсролын сургуульд 19761 хүүхэд сурч байгаа бол 6820 хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж байна. Дотуур байранд 2208 сурагч амьдарч байна.

 

2024 оны хүн амын тооллогоор 16 хүртэлх настай хөгжлийн бэрхшээлтэй 201 хүүхэд байна.

Эцэг эхийн хэн нэгэнтэй амьдарч байгаа 17 хүртэлх настай 782 эрэгтэй хүүхэд, 671 эмэгтэй хүүхэд байна.

 

Архангай аймгийн хүүхдийн төлөө хийсэн томоохон ажлыг дурдъя.

 

Хүүхдийн хөгжил, оролцоог хангах, хөдөлмөрт сургах зорилгоор “Аялагч хүүхдүүд”, “Хөдөлмөр зуслан”-г хоёр дахь жилдээ зохион байгуулж, 4000 орчим хүүхдийг хамруулсан байна.

 

Аймгийн Хүүхэд, гэр бүл, хүүхэд хүүхэд хамгаалалын урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл бүхий QR-тай, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ваннер 19 сумын 25 байршилд байршуулжээ.

 

Энэ онд хүүхдийн 108 утсанд 150 дуудлага ирснээс өнөөдрийн байдлаар 90 хувийг нь шийдвэрлэж, 10 хувийг нь шийдвэрлэх шатанд явж байна.  

Related news