Дархадын хотгороор -45 градус хүртэл хүйтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар цаг агаар тогтуун байсан боловч өчигдрөөс эхлэн эрс хүйтэрч зарим газраар шөнөдөө 45 гардпус хүрсэн байна.
Өчигдөр нутгийн баруун ба хойд хэсэг, Жаргалант орчмоор 26-32 градус, бусад нутгаар 21-36 градус, өнгөрсөн шөнө Дархадын хотгор, том голуудын хөндийгөөр 39-45 градус, бусад нутгаар 34-39 градус хүйтэн хонолоо. Өнөө өглөөний байдлаар ихэнх сумдад 0-9 см цастайгаас хамгийн их нь Цагааннуур, Улаан-Уул суманд 9 см, Цагаан-Үүрт 6 см-ийн цастай байна.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар энэ 7 хоногийг дуустал хүйтний эрч буурахгүй төлөвтэй байгаа ажээ.

Б.Гантуяа