Улсын аварга малчинд арван малчны материал иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж Улсын аварга малчин, тариаланч, саальчин шалгаруулах тухай асуудлыг авч хэлэлцлээ. Тус аймгийн найман сумаас арван малчинг Улсын аваргад нэр дэвшүүлэхээр материалаа ирүүлжээ.
Харин Улаан-Уул, Их-Уул, Тариалан сумаас Улсын аварга саальчинд нэр дэвшүүлсэн бол Эрдэнэбулган сумаас Улсын аварга тариаланчид, Арбулаг сумаас Улсын хошой аваргад нэр дэвшүүлсэн байна. Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд материал нь ирсэн малчин тариаланчдын танилцуулгатай тус бүр танилцаж зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэж байж улсад явах материалыг тодруулахаар боллоо.
Тус аймгаас өнгөрсөн онд “Улсын сайн малчин” 7, “Улсын аварга саальчин” 1 шалгарсан ажээ.

Б.Гантуяа