Хүүхдийн эсрэг үйлдэлд хариу үйлдэл үзүүлэх сургалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 19:35:01

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын хүүхдийн сан, хувь хүний хөгжлийн хүүхдийн институттэй хамтран “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, насанд хүрээгүй гэрч хохирогчтой харилцах нь” сургалтыг Булган, Хөвсгөл, Орхон аймгийн хүүхдийн хууль зүйн хорооны гишүүдийг оролцуулан зохион байгуулах гэж байна.

Сургалт нь хууль зүйн хороо түүний гишүүдийн чадавхжуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллэс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд насан хүрээгүй гэрч, хохирогчтой харилцах, тэдний аюулгүй байдлыг хамгаалахад олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн мэдлэгийг өсгөх, эрхэд суурилсан, хохирогч төвтэй эрүүгийн байцаан шийтгэх болон хамгааллын үйл ажиллагааг хангах хандлагыг төлөвшүүлэх зорилготой ажээ.

Б.Гантуяа

 

Related news