Шилдэг байгууллага тодруулахдаа иргэдийн саналыг цахимаар авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-12-21 11:57:43
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр хоймор нутгийнхаа шилдэг байгууллага, аж ахуйн нэгж, бизнесменийг тодруулдаг  бөгөөд энэ жил шилдгүүдийг тодруулахдаа иргэдийн саналыг анх удаа цахимаар авч байна.
2017 онд бизнес эрхлэгчдэд нийгэм эдийн засгийн байдал хэдий бэрхшээлтэй байсан ч бизнесээ тогтвортой, амжилттай удирдан даван туулж буй аж ахуйн нэгж, иргэд болон ард иргэдэдээ  хүрч, үнэлэгдэж буй шинэ, онцлог, эрэлтэт бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд, шинээр бизнесийн гараагаа амжилттай үүсгэн  ажиллаж буй бизнес залуучуудаа  шалгаруулж, алдаршуулдаг ач холбогдолтой гэнэ. Шалгаруулалтыг аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан МҮХАҮТанхимын бизнесийн төлөөлөл Хөвсгөл дахь салбарын тэргүүлэгчид, төрийн болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрэлдсэн комисс тодруулах ажээ.
Б.Гантуяа 
Related news