Архангайд санхүүчдийг дэмжих сан байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх, хөрөнгийн үнэлгээчин Раднаагийн Цэрэннадмид агсны нэрэмжит санг түүний найз нөхөд, гэр бүлийхний санаачлан байгууллаа. Сангийн үйл ажиллагаа нь аймгийн санхүү бүртгэлийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг урамшуулах, санхүүчдийн мэдлэг боловсролыг дэмжин туслахад чиглэгдэх юм. Мөн тухайн жилийн оны онцлох санхүүчийг шалгаруулан урамшуулах юм байна.
Энэ сарын 4-нд болсон Цэрэннадмид сангийн нээлтийн ёслолд 160 гаруй санхүү бүртгэлийн ажилтнууд оролцлоо. Мөн урилгаар “Шинэ Их Тэрбум-Аудит” ХХК-ий захирал Ц.Мишигдорж, “Монгол такс” ХХК-ий захирал, дэд профессор Х.Тунгалагмаа, Татварын Ерөнхий Газрын татварын улсын ахлах байцаагч В.Нарантуяа нар иржээ.

Б.Гэрэлт-Од