Б.Цоодол үзэсгэлэнгээ гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-12 22:33:55

Зургаан мянга гаруй маркны цуглуулгатай Б.Цоодол аймгийн Музейд үзэсгэлэнгээ гаргалаа. Тэрээр 15 жилийн турш марк цуглуулж байгаа юм.

Түүний цуглуулгад 1924 онд гарсан “Элдэв-Очир”, 2015 онд хэвлэгдсэн  Монголын гурван сая дахь иргэнээ хүлээж авсан түүхэн үйл явдлыг илтгэсэн марк  бий. Б.Цоодол  эмч мэргэжлтэй тул анагаах ухаан, улаан загалмайн сэдэвтэй ховор нандин маркаар цуглуулгаа баяжуулжээ. Мөн түүхэн сэдэвт марк нь нийт цуглуулгийн 40 хувийг нь эзэлдэг ажээ. Тэрээр аймгийн Музейд долоо хоногийн турш үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь хүүхэд залуучуудад маркны ач тус, хобби цуглуулгатай байхын давуу талыг ойлгуулахыг хүссэн гэнэ.

Б.Цоодол марк цуглуулагчдийн холбооны гишүүн. Уг холбоо Монгол улсад 1954, Эрдэнэт хотод 1985 онд байгуулагджээ. Орхон аймагт л гэхэд 30 гаруй гишүүнтэй аж.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

Related news