Ломбардуудыг шалгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 09:33:41

Орхон аймгийн Статистикитийн хэлтсээс гаргасан судалгаагаар тус аймагт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард ажиллуулдаг 164 байгууллага байдаг. Үүний 139 нь хуулийн байгууллагад мэдээллээ тогтмол өгдөг аж.

Ломбард нь үйлчлүүлэгчтэйгээ гэрээ байгуулах, зээлдэгчийн эд зүйлсийг аюулгүй хадгалах, тухайн газар нь дохиолол хамгаалалтад хамрагдсан байх, хувь хүн, албан байгууллагын нууцыг чанд хадгалах гээд олон дүрэм, журмыг мөрдөх ёстой байдаг. Гэвч үүнийг хэрэгжүүлдэггүй ломбардууд цөөнгүй бий гэнэ. Иймд Цагдаагийн газар MNS 5274-2003 стандартыг хэрхэн мөрдөж ажиллаж байгааг нь шалгах ажээ. Шалгалтын хугацааг товлоогүй байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээтэй холбоотой гардаг нийтлэг зөрчил нь тухайн зээлдэгчийн эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанаас нь өмнө зарж борлуулах эсвэл хэт өндөр үнээр зарчихаад зөрүү мөнгийг нь эргүүлж өгдөггүйтэй холбоотой ажээ.

   Б.Оюун-Эрдэнэ

Related news