Өмнөд Солонгос Монголтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх шинэ бодлого хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-09-05 13:10:09
ВЛАДИВОСТОК. /Sputnik/. Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаа умард зүгийн улс орнуудтай, тухайлбал Хятад, Монгол болон Оросын Алс Дорнодтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байна гэж Өмнөд Солонгосын шадар сайд мэдэгдлээ.

Шадар сайд Ким Дон Ён даваа гарагт болсон Орос болон Өмнөд Солонгосын эдийн засаг, шинжлэх ухаан ба технологийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 16 дугаар уулзалтын үеэр хэлэхдээ “Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаа умард зүг рүү чиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх шинэ бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Манай улс Алс Дорнодтой, Хятад болон Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаа болон худалдааны харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна” гэжээ.

Өмнөд Солонгосын Стратеги, сангийн сайдын албан тушаалыг давхар хашдаг тэрбээр “Сөүлд шинэ засаг захиргаа төрийн эрхийг авснаас хойш олон шинэ боломж нээгдсэн” гэсэн байна.

https://sputniknews.com/politics/201709041057066675-south-korea-russia-ties-economy/
Г.Доржханд
Related news