Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
gantuya@montsame.mn
2017-08-28 16:50:48
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 429,7 сая төгрөгийн төсөвт өртгөөр энэ жил 20 төсөл хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан юм. 

Өнөөдрийн байдлаар “Бид олимпын эзэд-2” төслийн хүрээнд аймгийн БТСГ-т үндэсний бөхийн дэвжээ, тоног төхөөрөмж нийлүүлэх, Дархан сумын 4,5,11 дүгээр багуудад хүүхдийн тоглоомын талбай байгуулах, 8 дугаар багт явган хүний шат тавих, 8,10 дугаар багт тус бүр 27 авто машины зогсоол барих, 13 дугаар багийн 23 дугаар байрны зоорийн давхрын инженерийн шугам сүлжээг засварлах, Өргөө багийн фасадны засвар, 21 дүгээр цэцэрлэгийн нэг бүлгийн засвар, 12 дугаар багийн “Камержуулалт-2” төсөл зэрэг нийт 13 ажил бүрэн дуусаж улсын комисс хүлээн аваад байна.

Харин Дархан сумын 6 дугаар багийн Баян-Даваанд баригдаж байгаа хүүхдийн тоглоомын талбайн ажил болон Малчин багт гүний худаг барих ажил тус бүр 90 хувьтай байна. Мөн тосгоны 1,2,3 дугаар баг болон 7 дугаар багт хайрган хучилттай зам тавих ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 15 дугаар багийн Өрхийн эмнэлт тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гэрээ байгуулагджээ. Түүнчлэн  "Ном", "Амгалан Дархан", "Миний гэр-Манай байр" хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл тус бүр 60 аад хувьтай байгаа аж. 
Ж.Золзаяа
Related news