Ази зааны тоо толгой өсөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-14 16:29:18
БЭЭЖИН. /Xinhua/.  Нэн ховордсон амьтдын жагсаалтад орсон Ази зааны тоо толгой нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна.

Хятадын холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улсад 2004 онд 180 заан байсан бол одоо 300 болж өсчээ.

Идээшин амьдрах орчин нь хумигдсан болон соёог нь авахын тулд анчид хулгайгаар агнаж байгаа зэрэг шалтгааны улмаас Ази зааны тоо толгой цөөрсөөр байсан юм.

Байгаль хамгаалах олон улсын холбоо Ази зааныг “нэн ховордсон амьтдын жагсаалт”-д оруулсан билээ.

Хятад улс хулгайн анчидтай хатуу тэмцэх арга хэмжээ авч байна.

Тус улсын баруун өмнөд нутгийн амьтан хамгаалах төв гэмтэж бэртсэн, шархадсан зааны тугалуудыг эмчилж, дараа нь байгальд нь буцааж тавьдаг аж. Мөн энэ амьтныг хайрлан хамгаалах нь чухал болохыг хүмүүст ойлгуулахын тулд янз бүрийн зураг, дүрс бичлэгийг тус төвийн хүмүүс онлайнаар цацдаг гэнэ.

“Зааны тоо толгой нэмэгдэж байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр “Заан тариан талбай руу орлоо, тосгон руу дайрлаа” гэх гомдол их ирдэг болсон” гэж  албаны хүмүүс хэллээ.


 
 
Г.Доржханд
Related news