Чингис хотод үер бууж, олон айл усанд автаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-ны өдөр орсон хоёр удаагийн түр зуурын ширүүн борооны улмаас Хэнтий аймгийн төв Чингис хотын гэр хорооллын олон айл усанд автаж, автозамууд усаар дүүрч, нам хотгор газруудад их хэмжээний ус тогтож, Хэрлэн сумын 2,3 дугаар баг үерийн байдалд шилжээд байна.
Өчигдөр Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт 300 орчим дуудлага ирснээс дуудлагаа ангилж, настай болон нялх хүүхэдтэй хүмүүст түрүүлж тусалсан байна. Одоогийн байдлаар Хэрлэн хорооллын гурван орон сууц, МАН-ын байр, Мэргэжлийн хяналтын газар, ГХБХБГ, Нөмрөг Алтай гээд олон байгууллага, гэр хорооллын 1000 орчим өрх усанд автсаныг тусламж үзүүлэн ажиллаж байгаа юм.

Тус аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж Хэрлэн суманд үүссэн нөхцөл байдлыг хохирол багатай даван туулах, үерийн даланг сэргээх, шинээр байгуулах, айл өрх болон нийтийн гудамж талбайд ариутгал, халдваргүйтгэл хийхэд зориулж, Хэнтий аймгийн засаг даргын нөөцөөс 11.8 сая төгрөг зарцуулахаар болжээ.

Д.Одонтунгалаг