Дарханы Төв цэвэрлэх байгууламжийг 2020 он гэхэд шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-08-02 16:47:16
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан хотын "Бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245" төсөл Дархан-Уул аймагт хэрэгжихээр болсон байна. Уг төслийн хүрээнд төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, бохир усны зарим нэг дамжуулах шугам хоолой болон насосны станцыг сайжруулах ажил хийх юм.
Төслийн эхний шатанд энэ онд Дархан сумын 3, 5, 8, 13, 14 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх 7.5 км бохир усны дамжуулах шугам хоолойг шинэчлэх болон сэргээн засварлахаар болсныг  Дархан-Уул аймаг дахь  төслийн багийн ахлагч П.Энхтуяа хэлэв.
Цаашид 2020 он гэхэд Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгахаар төлөвлөсөн аж. Ингэснээр бохир ус цэвэрлэгээний чанарын төвшин дээшилж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө арилна гэж албаныхан үзэж байна. 
Ж.Золзаяа
Related news