Daimler корпораци 3 сая автомашинаа эргүүлэн татна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЕРЛИН./TASS/. Германы Daimler автоконцерны захирлуудын зөвлөл Mercedes-Benz маркийн дизель хөдөлгүүртэй автомашинуудаа эргүүлэн татах кампанит ажиллагааг өргөжүүлэх шийдвэр гаргасан байна. Мягмар гарагт нийтлэгдсэн тус компанийн мэдээлэлд, өргөтгөсөн кампанит ажиллагаанд 3 сая автомашин хамрагдах ажээ.
“Дизель хөдөлгүүртэй холбоотой маргаан нь манай үйлчлүүлэгчдийн итгэлийг алдагдуулж байна. Тиймээс бид дизель хөдөлгүүртэй машины эздийг тайвшруулахын тулд нэмэлт арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ” хэмээн Daimler AG-ийн ТУЗ-ын дарга Дитер Цетше мэдэгджээ.
Хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ оны 3 дугаар сард эхэлсэн автомашинуудыг эргүүлэн татах кампанит ажиллагаанд өнөөдрийг хүртэл зөвхөн нэг серийн хөдөлгүүртэй бага оврын машинуудад хамрагдаж байсан юм. Тиймээс ийм загварын нийт машины ердөө 45 хувь нь хамрагджээ. Харин одоо тус автоконцерн хөдөлгүүр нь “Евро-5”, “Евро-6” экологийн нормд нийцэх ёстой өөрийн үйлдвэрийн бараг бүх дизель машинуудыг оруулжээ.
Дизель хөдөлгүүрийн яндангаас ялгарч буй утаан дахь азотын ислийн хэмжээг бууруулахад чиглэсэн кампанит ажлыг Германы хяналтын холбогдох байгууллагуудтай нягт хамтран хийх ба Daimler концерн энэ ажилд 220 сая евро зарцуулахаар төлөвлөжээ. Харин дизель хөдөлгүүрт чухам ямар өөрчлөлт оруулах талаар тодорхой мэдээлэл алга байна.
Мөн Daimler концерн өөрийн үйлдвэрлэж буй машинуудаа алхам алхмаар цахилгаанжуулах замаар хотуудын агаарыг бохирдуулахгүй гэдгээ амлаж байгаа юм.
Daimler концерн 2008-2016 оны хооронд нийт 8 жилийн хугацаанд Европт болон АНУ-д агаар мандалд хаях хорт бодисын өндөр агууламжтай хий ялгаруулдаг хөдөлгүүр бүхий автомашинуудыг борлуулж байжээ гэж 7 дугаар сарын 12-нд Suddeutsche Zeitung сонинд мэдээлсэн байна. Тус сонинд бичсэнээр, ийм зөрчил Европ болон АНУ-д борлуулсан 1 сая орчим тооны суудлын болон бага оврын фургон машинд илэрсэн аж. Эдгээр автомашинуудад OM642, OM651 маркийн хөдөлгүүрийг тавьсан ба эдгээр хөдөлгүүрт яндангийн хаягдал хий дэх хорт бодисын агууламжийг бууруулдаг механизмыг ашигласан байна.

О.Барс