Батсүмбэр дэх зургаан түймрээс гурвыг нь цурманд оруулаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт зургаан ойн хээрийн түймэр гарснаас гурвыг нь цурманд оруулж, гурвыг нь унтраахаар ажиллаж байна.
Батсүмбэр сумын төвөөс зүүн хойд зүгт 35 километрт орших Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар энэ сарын есны өдөр ойн түймэр гарч аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 60 иргэн, нийт 85 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр ажиллаж энэ сарын 10-ны өдөр, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 километрт орших Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар энэ сарын 11-ний өдөр ойн түймэр гарч орон нутгийн найман иргэн, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллан мөн өдөртөө, сумаас баруун урд зүг 25 километр орших Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар энэ сарын 11-ний өдөр ойн түймэр гарч тухайн өдрийн 15:00 цагт орон нутгийн 45 иргэн, таван техник хэрэгсэлтэйгээр цурманд оруулж, одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сумын төвөөс хойд зүгт 45 километрт Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар энэ сарын есний өдөр,
сумын төвөөс хойд зүгт 35 километрт орших Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар энэ сарын 13-нд, сумын төвөөс баруун зүгт 30 километрт орших Баянгол багийн “Арслангийн-Ам” гэдэг газар энэ сарын 15-нд ойн түймэр гарч аймгийн Онцгой байдлын газрын тав алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын хоёр алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын хоёр алба хаагч, орон нутгийн 15 иргэдтай хамтран унтраахаар ажиллаж байна.

Т.Есүхэйтөмөр