125,8 мянган тонн мах экспортлоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 13:26:50

Хөвсгөл аймгийн хэмжээнд Бүгд найрамдах Хятад болон Оросын холбооны улсад 125,8 мянган тонн мах экспортлох бөгөөд өнөөдрийн байдлаар Мөрөн сумын хэмжээнд 164 толгой адуу, 239 толгой үхэр 1850 хонь, 1213 толгой ямааг мах бэлтгэлд тушаах саналыг салбарын агентлагт хүргүүлжээ.

Мөн Бүгд найрамдах  Хятад улсаас холбогдох хүмүүс ирж Мөрөн сумын Мах маркетын үйлдвэрийг мах бэлтгэлийн газраар сонгож гэрээ байгуулахаар Хятадын засгийн газарт хүргүүлжээ. Хятадууд Хөвсгөлөөс адуу, хонины мах, харин Оросын холбооны улсын баруун хягаарт үхрийн махыг  нийлүүлэх ажээ.

Б.Гантуяа

 

Related news