Хөвсгөл аймагт сонгуулийн ирц 22,43 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өдрийн 12 цагийн байдлаар санал өгөх 23 сумын сонгуулийн хороо 122 хэсгээс авсан мэдээгээр нийт 83121 сонгогч нэрсийн жагсаалтанд бичигдсэнээс 18636 иргэн санал өгч ирц 22,43 хувьтай байна.
Аймгийн Сонгуулийн хороонд ирсэн албан ёсны гомдол санал гараагүй сонгууль хэвийн үргэлжилж байна гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.
Аймгийн Сонгуулийн хороонд ирсэн албан ёсны гомдол санал гараагүй сонгууль хэвийн үргэлжилж байна гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.
Б.Гантуяа