Битүүмжилсэн зөөврийн хайрцагаар санал авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны сонгуулийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авч эхэллээ.
Дархан сумын 468 дугаар хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Д.Алтанчимэг: “Манай хэсгийн хороонд нийт 1692 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 18 сонгогчийн саналыг зөөврөөр авах ажлыг зохион байгуулж байна. Хуулиараа өглөөний 09 цагаас оройн 20 цаг хүртэл зөөврийн хайрцагаар санал авах ажлыг гүйцэтгэх ёстой үүний дагуу санал хураалтаа эхэлчихсэн үргэлжилж байна” гэв.
Аймгийн Сонгуулийн Хорооны дарга Ч.Энхбат: “Сонгуулийн тухай хууль”-д заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг аймагтаа зохион байгуулах ажил үүргийг хуваарын дагуу өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгөхөөр хүсэлт ирүүлсэн сонгогчдын саналыг авах ажлыг 39 хэсгийн хороо нийт 523 сонгогчийн саналыг авахаар ажиллаж байна. Санал хураалт оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ” гэлээ.
Б.НоровсамбууДархан сумын 468 дугаар хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Д.Алтанчимэг: “Манай хэсгийн хороонд нийт 1692 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 18 сонгогчийн саналыг зөөврөөр авах ажлыг зохион байгуулж байна. Хуулиараа өглөөний 09 цагаас оройн 20 цаг хүртэл зөөврийн хайрцагаар санал авах ажлыг гүйцэтгэх ёстой үүний дагуу санал хураалтаа эхэлчихсэн үргэлжилж байна” гэв.