Хатгалд Гал түймэр унтраах, аврах анги шинээр барьж байгуулах шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-23 16:39:59
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж албаны үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа, цаашдын зорилго, албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын  гол төв болсон Хатгал тосгонд  гал түймэр унтраах, аврах анги шинээр барьж байгуулах, мөн Тариалан суманд Гал түймэр унтраах, аврах 46-р ангийн депогийн барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийнхэнд танилцуулж байлаа. Урин дулааны цагт Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадаад дотоодын жуулчид их ирдэг учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан үед цаг алдалгүй унтраах, хөрш зэргэлдээ аймгийн төвөөс алслагдсан сумдад гал гарсан үед Хатгалаас явахад түргэн шуурхай хүрч очих зэрэг ач холбогдолтой ажээ.
Б.Гантуяа 
Related news