Улаанбаатар -Дархан чиглэлийн дөрвөн урсгалтай замын ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул/МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн иргэдийн хүсэн хүлээсэн Улаанбаатар-Дарханыг холбосон авто замын шинэчлэлийн ажил эхэлж “Дархан авто вокзал”-д нээлтээ хийв. Одоогийн хоёр урсгалтай замаар хоногтоо 3800-4000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Огцом эргэлт, тойруу ихтэй, үзэгдэх орчин хангалтгүй өгсүүр, уруу ихтэй энэ замд хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх зэргээс осол аваар их гардаг байна.
Тиймээс Монгол Улсын засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, “3+2” эдийн засгийн дунд коридорын төслөөс хоёр урсгалтай 204,6 км авто замын засвар шинэчлэлтийг хийхээр боллоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй уг төсөл 2019 онд хэрэгжиж дуусах бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн зам барьж байгуулах аж.
Мөн “Хар цэг” буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-ын даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийг сайжруулан, дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн засварлаж шинэчилснээр нэгдүгээр зэрэглэлийн, дундаа тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээтэй зам болох юм. Ингэснээр осол аваар буурч тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ. Цаашдаа олон улсын тээвэрлэлт явуулах хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан зам болж байгаагаараа ач холбогдолтой юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замын ажил 2019 онд бүрэн дуусах аж.

Б.Норовсамбуу