Цочмог халууралт, тууралттай өвчний хам шинж зонхилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:52:34

Хүйтний улирал ирж буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн хэмжээнд бага насны хүүхдийн өвчлөл нэмэгдэж эхэлжээ.

Аймгийн хэмжээнд энэ 7 хоногт 6078 иргэд амбулаторид үзүүлсний 298 нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, өвчлөгсдийн 16,1 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Гэхдээ шинжилгээгээр томуугийн вирус илрээгүй бөгөөд цочмог халууралттай хам шинж 3 мэдээлэгдсэнээс  Тариалан сумаас 2,  Мөрөн суманд 1, цочмог халууралт цэврүүт тууралт 1 гарчээ.

Улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааг аймгийн  хэмжээнд зохион байгуулж, улирлын томуугийн эсрэг 1195 хүн тун вакцин хүлээн авч, батлагдсан хувиарын дагуу Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад  тарааж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дурын дархлаажуулалтын кабинетаар томуугийн вакциныг сайн дураар хийж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Related news