Налайх хотын Нэгдсэн эмнэлэг гемодиализийн тасагтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-29 18:12:49

Япон улсын “Токүшюүкай” группын “Токүда” сан Налайх хотын Нэгдсэн эмнэлэгт Бөөрний дутагдлын эмчилгээний 5 ширхэг аппарат хандивлалаа.

Тус хотын иргэн, Кёкүтэнхо Р.Цэвэгнямын санаачилгаар Япон улсын Токуда сангийн тусламжаар энэхүү гемодиализийн тасгийг байгуулж буй юм. Тус тасгийг нээснээр нэг ээлжинд өдөрт 10 өвчтөн гемодиализийн аппаратаар үйлчлүүлэх боломжтой болж байна.

"Токуда" сангаас засвар, аппарат тоног төхөөрөмжийн холболт суурилуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тус тасгийн нээлтэд Налайх дүүргийн Засаг дарга  Х.Болдбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, Монгол японы нийгэмлэгийн төлөөлөгчид оролцов.

Related news