Гурван сургуульд “Нум сум” төсөл хэрэгжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-06 09:08:29
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн “Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх, орон нутагт тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд төр, ТББ-уудын үр дүнтэй хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор “Төр нийгмийн түншлэл” зөвлөлгөөнийг өнгөрсөн онд зохион байгуулж явуулсан юм. Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал: “Манай сум “Орон нутгийн хөгжлийн сан”-гаасаа нийгмийн салбарын чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрт нийт 63 төсөл ирснээс төслийн журам, шаардлагыг хангасан 80.7 сая төгрөгийн 25 төслийг дэмжиж батламжийг нь гардуулсан. Манай  сумын иргэн Д.Наранболд “Нум сум” төслөөрөө шалгарч 1, 4 дүгээр сургууль болон Хонгор сумын 14 дүгээр сургуульд 20 ширхэг нум сум гардууллаа. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид багаасаа ардын өв уламжлалыг шингээсэн нум сумыг харваж сурснаар уламжлалт  ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэж байна” гэлээ.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу
Related news