“Алдарт эх”-ийн одонгоор 231 ээж энгэрээ мялаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ, ЗДТГ-аас эрхлэн аймгийнхаа “Алдарт эх”-чүүдэд одон гардуулах ёслолыг “Залуучууд” теарт хийв. Энэ жил тус аймгаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” нэгдүгээр одонгоор 21, “Алдарт эх” хоёрдугаар одонгоор 210 ээж шагнуулжээ.
Одон хүртэж буй нийт 231 ээжийг төлөөлүүлж Дархан сумын “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдаж буй 31 ээж одонгоо гардаж авлаа.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат уг ёслолыг нээж хэлэхдээ: “Манай улс 1952 оноос жил бүрийн 6 дугаар сарын нэгнийг хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Эдүгээ Манай улс “Эх үрсийн баяр”-ыг үндэсний хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөхөн улс орны нэг. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулж олон хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн эхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одонг гардуулж байна” гээд баяр хүргэлээ. Мөн Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонгоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ уншин сонордуулж аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын Тэргүүлэгчид болон ИТХТ-ийн Нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан нар гардуулж баяр хүргэлээ.Тус аймаг нь өнгөрсөн оны жилийн эцэст нийт 100 мянган хүн ам тоологдсоны 51 хувь нь эмэгтэйчүүд аж.

Б.Норовсамбуу