Энэтхэгт 18 хүн аянганд цохиулж амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
	ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/.  Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгийн хойд нутгийн Бихар мужид аянганд цохиулсны улмаас наад зах нь 23 хүн амиа алджээ. 
	
Бихар мужийн 8 дүүрэгт 18 иргэн аянганд цохиулж амиа алдсан бол бусад нь Зүүн Чампаран дүүрэгт хүчтэй салхи дэгдэж, хана нурсны улмаас амиа алджээ.
	
"Амиа алдсан 18 иргэдийн 5 нь Зүүн Кампаран дүүрэгт, 4 нь Жамуй дүүрэгт, 1 нь Баруун Чампаран дүүрэгт, мөн Мүнгер, Вхагалпур, Мадхепура дүүрэгт тус бүр 2 иргэн, Вайсали, Самастипур дүүрэгт тус бүр нэг иргэн аянганд цохиулж амиа алдсан. Бусад 5 иргэн Бихар мужийн Баруун Чампаран дүүрэгт хана нурсны улмаас амиа алдлаа" гэж тус улсын Аюулыг удирдах газрын төлөөлөгч Манож Кумар мэдэгдэв.
	
Хохирогчдын ар гэрийнхэнд улсаас тус бүр 400 мянган рупигийн /6,000 ам. доллар/ тэтгэмж олгохоор болсныг мэдэгджээ.
	
Тус улсад борооны улирлын үеэр тариачид аянганд цохиулж амиа алдах тохиолдол олонтоо гардаг байна.

	Х.Сарнай
	
        Ulaanbaatar