Баянжаргалан сумын ИТХ- ын сонгуулийг дахин явуулах нөхцөл үүсэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ 2016 онд явуулсан орон нутгийн ээлжит сонгууль Дундговь аймгийн Баянжаргалан сумын хувьд багагүй хугацаанд маргаан дагуулсаар эцэст нь Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Тус сумын ИТХ- ын 10 мандатад нь сонгууль дахин явуулах нөхцөл үүсэв.
Тодруулбал, тус сумын ИТХ- ын 15 мандатын 10- т нь АН- аас нэр дэвшигчид олонхийн санал авч, ИТХ- ын төлөөлөгчийн түр үнэмлэхийг гардан авсан. Гэвч АН- аас нэр дэвшигчид нь намынхаа мөрийн хөтөлбөрөөс өөр, бие даасан мөрийн хөтөлбөр гаргаж, аудитын байгууллагаар хянуулаагүй мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцон сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн тус сумын МАН- ын хороо захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм.
Сонгуулийн тухайн хуулийн 67.3 дахь хэсэгт намаас нэр дэвшигч нь тухайн намын мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглосон байна. Гэтэл АН- аас нэр дэвшигчид “амжилт гаргасан багш сурагчдыг бодитой урамшуулна”, “гудамж хорооллыг гэрэлтүүлэх арга хэмжээ хэрэгжүүлж ажиллана” гэх зэргээр Дундговь аймгийн АН- ын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй заалтыг сонгуулийн сурталчилгаанд ашигласан нь сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл болжээ. Тухайлбал, “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох зүйлийг тусгахыг хориглох”, мөн “Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байх, санхүүгийн эх үүсвэрийн тооцоо судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байх шаардлагатай” гэсэн заалтуудыг зөрчжээ.
Улсын дээд шүүх нэхэмжлэлийг хянаж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Сонгуулийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалд өөрчлөлт оруулж, МАН- ын хорооны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ гэсэн байна.
Сумын сонгуулийн хорооны Санал хураалтын дүнгийн тухай 5 тоот тогтоолын сумын ИТХ- ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосон заалтаас нэр бүхий 10 нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Т. Отгонтуяа