ӨАБНУ-ын Баруун Кейп мужид гангийн гамшгийн байдал зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КЕЙПТАУН. /ВВС/. Сүүлийн 113 жилийн хугацаанд тохиогоогүй ган гачиг болж, усны хомсдолд орсны улмаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын /ӨАБНУ/ Баруун Кейп мужид гамшгийн байдал зарлалаа.
Тус мужийн төв Кейптаун хотод газар өрөмдөн ус гаргахаар төлөвлөж байна гэж мужийн захирагч Хелен Цилийн мэдэгдэв.
Гамшгийн байдлын хугацаа гурван сар үргэлжлэх аж. Гэхдээ нөхцөл байдал сайжрахгүй бол гамшгийн байдлын хугацааг сунгана.
Африк тивийн өмнөд хэсэгт оршдог улсууд хоёр жил дараалан ган гачигт нэрвэгдээд байгаа юм.
НҮБ-ын мэдэгдсэнээр, “Эль-Нино” хэмээх далай-агаар мандлыг хамарсан цаг уурын үзэгдэлтэй холбоотой ган гачигт тус бүс нутгийн 40 сая хүн нэрвэгдээд байна.
Өдөрт 100 л-ээс илүү ус хэрэглэхгүй байхыг Баруун Кейп мужийн айл өрхүүдэд албаны хүмүүс уриалж байна.

Г.Доржханд
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days