Соёлын ажилтны чадавхийг бэхжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-23 00:41:30
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт "Соёлын ажилтан" хөтөлбөрийн хүрээнд "Соёлын ажилтны чадавхийг бэхжүүлэх нь" сургалт зөвлөлгөөнийг зохион байгуулж байна.
Өнөөдөр тус зөвлөлгөөний нээлт болсон бөгөөд аудио инженерийн сургалт, соёлын хамгаалалт, бүртгэн баримтжуулалт сэдэвт сургалтыг хийжээ. Харин маргааш хөгжмийн багш нарт зориулсан сургалт болно.
Сургалт зөвлөлгөөний гурав дахь өдөр буюу тавдугаар сарын 24-нд хөгжим, бүжгийн багш нарт зориулсан онол, аргазүйн сургалт болох юм байна. Энэ сарын 25-нд Соёлын салбарын хөгжлийн өнөөгийн байдлаар салбар тус бүрийн илтгэлүүд тавигдах бөгөөд Хүүхдийн "Тэмүжин" театр, аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн тоглолттой.
                                                                                                                                                            Б.Мөнхзул
Related news