Бичил уурхай эрхлэгчдэд сургалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-22 19:26:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жаргалант сумын Гуравдугаар багийн нутаг дэвсгэрт  гар аргаар алт олборлолтын  үйл ажиллагаа явуулж буй "Байдрагийн хөгжил” ТББ-ийн бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаатай Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ундрахаар ахлуулсан ажлын  хэсэг танилцаж  ажиллажээ. 
Ажлын хэсгийнхэн тус сумын гар аргаар олт олборлож байгаа бичил уурхай эрхлэгчдэд "Хүний эрхийн үндсэн ойлголт хандлага”, "Жендер ба хүний эрх”, "Төрийн үйлчилгээн дэхь хүний эрхийн асуудал” сэдвүүдээр сургалт хийсэн байна. Сургалтын дараа бичил уурхай эрхлэгчидтэй эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, төрийн үйлчилгээ ба хүний эрх сэдвийн хүрээнд уулзалт ярилцлага хийж тэдэнд тулгамдаж буй асуудал болон хүний эрхийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна.
                                                                                                       Б.Мөнхзул
Related news