“Сууц Өмчлөгчдийн холбоо”-д гэрээ байгуулж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-22 18:07:16
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ, Захирагчийн албанаас иргэд оршин суугчдын хүсэлтийн дагуу өнгөрөгч нэгдүгээр сард “Монголын Сууц өмчлөгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Галбаатарыг аймагтаа урьж ажиллуулсан. Энэ үеэр Дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа Сууц Өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт тавьж, үзлэг шалгалт хийх хүсэлт тавьсаны дагуу энэ сарын 17-19-ний өдөр МСӨХ-ны гүйцэтгэх захирал М.Галбаатар тэргүүтэй ажлын хэсэг тус аймагт дахин ирж аймгийн 35 СӨХ-нд үзлэг шалгалт хийсэн байна. Шалгалтыг санхүүгийн болон дотоод ажлын нийт арван чиглэлээр явуулахад СӨХ-д оршин суугчиддаа ажлаа тайлагнадаггүй, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хоорондын уялдаа холбоо муу, дундын өмчлөлийн эд хөрөнгийг тоолж ашиглалтын төвшинг тогтоох ажил нь хэвшээгүй зэрэг зөрчил илэрчээ. Тайлан тэнцэл гаргахдаа төрийн бус байгууллагын маягт биш аж ахуйн нэгжийн маягт дээр гаргасан аж. Дархан-Уул аймгийн Сууц Өмчлөгчдийн нэгдсэн холбооны дарга Б.Дагвадорж:, “Бид цаашид аймгийн Захирагчийн Ажлын алба,”Монголын Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл”, орон нутгийн “Сууц Өмчлөгчдийн холбоо”-д хамтарч гурвалсан гэрээ байгуулэ ажиллахаар болж байна. Ингэснээр СӨХ-дын ажил  үйлчилгээг сайжруулахын тулд байнгын хяналт тавьж, зөвлөн туслаж цэвэрлэгээ үйлчилгээний чанарыг сайжруулж хууль дүрэм, журмыг сурталчлан таниулах зэрэг ажлыг гүйцэтгэхэд тус дөхөм болно” гэв.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
 
Related news