Ойрын өдрүүдэд дулаан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд ойрын өдрүүдэд агаарын температурын дундаж нь 20-оос дээш градус дулаан байна.
Улирагч долоо хоногийн байдлаар хангайн уулархаг нутгаар 14-19 градус дулаан, Гурванбулагийн нутгаар 12-17 градус дулаан, говийн нутгаар өдөртөө 22-27 градус дулаан, Алтайн салбар уулсаар 2-7 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байсан бол хамгийн дулаан нь Эхийн голд 35 градус дулаан байжээ. Мөн хугацаанд хамгийн хүйтэн нь Гурванбулаг суманд 3 градус хүйтэн байсан байна.
Харин энэ долоо хоногт нийт нутгаар үүлших ч цаг агаар харьцангуй дулаан буюу 21-27 хэм хүрч халах аж.
Б.Мөнхзул