Ноолуурын дуудлага худалдаа маргааш дуусна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан сумд ноолуурын дуудлага худалдаа болж байна. Өнөөдөр эхэлсэн дуудлага худалдаа хоёр хоног үргэлжлэх бөгөөд ноолуурын дуудах анхны үнэ 70 мянган төгрөг.
Энэ өдрүүдэд орон нутгийн ченжүүд, Майхан цахир ХХК, Бүсийн бүс ХХК, Арвижих зэрэг байгууллагууд байгаа бол үндэсний үйлдвэрлэгч гурван компани ноолуурын дуудлага худалдаанд оролцож байна.
Баянцагаан сумын Засаг дарга Н.Шагдарсүрэн хэлэхдээ, "Энэ жил манай сум 200 мянга орчим ямаа тоолуулсан. Голчлон цагаан ямаатай. Баянцагаан сумын хувьд анх удаа зохион явуулж байгаа ч орон нутгийнхнаас гадна Үндэсний Сор, Лорипан, Ханбогд кашмерь зэрэг томоохон үйлдвэрлэгчид манай дуудлага худалдаанд оролцож байгаа нь арга хэмжээний цар хүрээг харуулж байна" гэдгийг онцлов.
Б.Мөнхзул