“Brent” маркийн нефтийн үнэ сүүлийн нэг сарын хугацаанд анх удаагаа 54 доллароос давлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА./TASS/. “Brent” маркийн газрын тосны 7 дугаар сард нийлүүлэх үнэ Лондоны ICE бирж дээр 1,03 хувиар өсч нэг баррель нь 54,17 доллар болсон байна. Ийм маркийн газрын тос хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 19-нд 54 доллароос дээш үнэтэй байсан юм.
Саудын Аравийн Эрчим хүч, аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Халед аль-Фалех "ОПЕК-ын гишүүн болон гишүүн бус орнууд газрын тосны олборлолтоо танах тохиролцоогоо 9 сараар сунгахыг зөвшөөрч байгаа" тухай мэдэгдсэний дараа газрын тосны үнэ нэмэгдэж эхэлсэн байна.
Үүнээс өмнө ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак болон Халед аль-Фалех нар мэдэгдэхдээ "Орос улс болон Саудын Арави хоёр газрын тосны олборлолтын хязгаарлалтыг 2018 оны 3 дугаар сарын сүүлч хүртэл үргэлжлүүлэхэд бэлэн" гэж байсан билээ.
5 дугаар сарын 24-25-нд Вена хотод болох ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын уулзалтын үеэр газрын тосны олборлолтыг өдөрт 1,8 сая баррелиар бууруулах хэлэлцээрийг сунгахыг санал болгоно гэж хоёр улсы сайд нар мэдэгджээ.

О.Барс